
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас аж ахуй нэгжүүдэд хийсэн хянат шалгалт, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах чиглэлээр хийсэн хяналт шалгалтыг дүнг танилцууллаа.
Нийслэлд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгаа ААН-үүд нөхөн сэргээлт хийхгүй байна. Хан-Уул дүүрэгт 85 тусгай зөвшөөрөлтэй газар байгаагаас нөхөн сэргээлт хийгээгүй 54 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох санал хүргүүлжээ. Эдгээр 44 нь шүүхийн шатанд байгаа бөгөөд 21 нь эвлэрлийн гэрээ байгуулсан ч дахиад л нөхөн сэргээлт хийгээгүй. Тиймээс өнөөдрөөс Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид цагдаагийн байгууллага, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран шалгалт явуулах юм байна.
Цаашид тавьсан шаардлага биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар дахин хандана гэдгийг НМХГ-аас мэдээллээ.