
Өнгөрсөн баасан гарагт цахим орчинд Монголын шигшээ багийн тоглогч, оюутан лигийн аварга О.Дөлгөөний бие хүнд байгаа талаар мэдээлэл тархсан.
Тухайлбал, О.Дөлгөөн нь элэгний дутагдал гэсэн оноштойгоор одоо АНУ-н Калифорниагийн их сургуулийн дэргэдэх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэрбээр NBA-н финалын тоглолт үзэхээр энэ сарын 12-ны өдөр эх орноосоо мордсон боловч хэдхэн хоногийн дараа хүнд хэлбэрийн элэгнийн дутмагшилд орж, биеийн байдал нь эрс мууджээ.
Цаг, минутаар хэмжигдэж буй түүний амийг аврахаар монголчууд олон нийтийн сүлжээнд #Pray4Dulguun давалгаа өрнүүлж, дэлхийн спортын эрүүл мэндийн байгууллагын нүдэнд өртөхөөр хичээж байна. Өмнө нь хэд хэдэн удаа буурай орны өсөх ирээдүйтэй тамирчин хүнд өвчилж хагалгаанд орох төлбөрийг Дэлхийн спортын эрүүл мэндийн байгууллагаас гаргаж байсан удаатай. Иймд иргэдийг өөрсдийн пост болон комментуудад #Pray4Dulguun гэсэн үгийг бичихийг уриалж байна.
Түүний төлөө хагалгаанд шаардлагатай 100 мянган долларыг олохоор Фэйсбүүк дэх Хандивын аян эхлүүлсэн нь хоёр өдрийн дотор 60 мянган ам.долларт хүрчээ. Элэг шилжүүлэн суулгах хагалгаа нь 300-350 мянган ам.доллар буюу 900 гаруй сая төгрөг юм. Мөн тухайн эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлж байгаа эхний хоёр өдөрт л 30 мянган ам.долларын эмчилгээг хийсэн аж.
#Pray4Dulguun хандивын аянд нэгдэцгээе!
Хандивын данс: Хаан банк 5721081225
Хүлээн авагч: Л. Очбадрах
