
Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор АНУ-ын Калифорнийн их сургуулийн дэргэдэх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Түүний амийг аврахаар монголчууд цахим орчинд #Pray4Dulguun давалгаа өрнүүлж байгаа билээ.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар О.Дөлгөөнийг Сан-Франциско дахь эмнэлгийн эмч нарын хурлаар яаралтай донор шилжүүлэх жагсаалтын тэргүүн эгнээнд оруулжээ.
#Pray4Dulguun хандивын аянд нэгдэцгээе!
Хандивын данс: Хаан банк 5721081225
Хүлээн авагч: Л. Очбадрах