
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч нарыг бүрэн бүрэлдэхүүнээр нь хална хэмээн МАНАН бүлэглэлийн эсрэг Монгол түмний хөдөлгөөн болон иргэний нийгмийн хөдөлгөөнүүд мэдэгдлээ. Энэ талаар иргэн Б.Батгэрэл “Бид хараат шүүхийг халъя уриан дор нэгдсэн. Энэ сарын 25-28-ны өдрүүдэд бүх нийтийн жагсаал хийж, Дээд шүүхийг огцрохыг шаардана. Өөр шинэ бүрэлдэхүүн, залуу үеийг бий болгоно. Төрийн болон төрийн бус байгууллагууд бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Энэхүү жагсаалд ард иргэдийг оролцохыг уриалж байна. Бид заавал ялна. Шүүхийг хувьсгалыг Дээд шүүхээс эхлүүлье” гэв.