
Өнөөдөр гадаа 23 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
6 дугаар сарын 25-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 176 дахь өдөр бөгөөд он дуусахад 189 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 23 хэмийн дулаан бол шөнөдөө 15 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 23, таван шар мэнгэтэй харагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2661.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.80, юань 388.00, вон 2.27 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- МУИС-ийн шинэ номын сангийн хурлын их танхимд дэлхийн оюутны спортын зуны “НАПОЛИ 2019” универсиад XXX наадамд явах Монгол Улсын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа болно.
- 09.00 цагт Монголын хүнсчдийн онц чуулган “Хүнсний аюулгүй байдал, хангамж” сэдвээр МҮХАҮТ-ын Их танхимд болно.
- 12.00 цагаас төрийн ордоны зүүн талд байрлах Пума зочид буудлын хурлын зааланд МҮБХ-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- 11.00 цагт Монголбанк хэвлэлийн хурал зарлалаа.
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг цагдаагийн байгууллагад шалгуулах болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад шаардлага хүргүүлэх асуудлаар хуульч, судлаач Х.Бат-Ялалт хэвлэлийн бага хурал зарлалаа.
- АТГ сар бүр тайлангаа тайлагнадаг ээлжит хэвлэлийн хурал 11.00 цагт АТГ-ын Олон нийтийн төвд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Гватемал улсад Багш нарын эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
- 1975 онд Бүгд Найрамдах Мозамбик Улс Португалиас салан тусгаарлаж, энэ өдрийг үндэсний эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болжээ.
- 1948 оны Хүйтэн дайн: Берлины анхны агаарын тээврийг нэвтрүүлж байжээ.
- 1993 онд Канадын анхны эмэгтэй ерөнхий сайд Kim Campbell тангарагаа өргөжээ.
- 17.57 цагт сар тал болно.