
Өнөөдөр буюу зургадугаар сарын 25-ны 09.00 цагт Монголын хүнсчдийн онц чуулган “Хүнсний аюулгүй байдал, хангамж” сэдвээр МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулагдана. Чуулганд хүнсний салбарын эрдэмтэн багш, мэргэжлийн холбоод оролцож, салбарын бодлого, өнөөгийн бодит хэрэглээ, чиг хандлага, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замуудын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэн зөвлөмж гаргах юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, МХХ-ны Ерөнхийлөгч Д.Тэрбишдагва, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар үг хэлэх юм байна.