
"Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувьтай холбогдуулан ХХБ-ны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийг өнгөрсөн сарын 28-нд ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулсан билээ.
Тэгвэл өчигдөр буюу зургаадугаар сарын 24-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг суллах шийдвэр гаргасан байна. Нийслэлийн прокуророос яллагдагч Д.Эрдэнэбилэгийг батлан даалтад гаргах хүсэлт гаргасныг нь шүүх хүлээн авч, суллах шийдвэр гаргажээ.
Түүнийг суллагдсан өдрөөс эхлэн хилээр гарахыг хязгаарласан байна. Ингэснээр түүнийг гадуур шалгахаар болж байгаа юм байна.
Тэрбээр 30 хоног саатуулагдаад суллагдаж байгаа юм. Энэ хугацаанд эрүүл мэндийн байдлаас шалтгаалан суллах талаар өмгөөлөгч хүсэлт гаргасан ч шүүх хүлээж аваагүй билээ.