
Хуульч, судлаач Х.Бат-Ялалт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж руу ил захидал явуулах талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Ц.Нямдорж 22 жилийн турш ХЗДХ-ийн сайдаар ажиллахдаа нэг ч удаа шалгуулж байгаагүй. Өнөөдрийг хүртэл ард түмнээ хууран мэхэлж байна. Тэрбээр Эрдэнэт үйлдвэрт шахаа хийж, орондоо хууль засаж байгаад огцорсон.
Манай Иргэдийн шударга шүүх ТББ-аас Ц.Нямдоржид 15 жилийн турш шүүхийг шударга болгох асуудлаар анхаарч ажиллахыг шаардаж ирлээ. Гэтэл сүүлийн үед Ц.Нямдорж гэнэт шүүхийг шударга болгоно гээд ярьж байна. Шударга ёсны төлөө тэмцэж явсан намайг шударга Ц.Нямдоржид саад боллоо хэмээн ярьж байна. Тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг тагнуул хэмээн ярьж, миний нэр төрд халдсан.
Ц.Нямдорж цавчихгүй худал ярьдаг мэргэжлийн худалч гэмт хэрэгтэн. 22 жил ХЗДХ-ийн сайдаар ажиллахдаа шүүх ялзарлаа хэмээн ярьж байгаа нь өөрийнхөө нэрийг баастай нь хутгаж буйтай адил. Түүнийг Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлыг санаатайгаар бий болгосон гадаадын этгээд гэж хардахаас өөр аргагүй.
1992 оноос хойш хууль, шүүхийн тогтолцоонд огт гар хүрээгүй. Иймд энэ тал дээр өөрчлөлт хийхэд хуульч, судлаачдаа дуугарахыг уриалж байна.
Монгол Улсыг нэг л зүйл аварна. Энэ бол хариуцлагатай төр. Ард түмэн сонгоод хаягддаг биш, сонгоод хянадаг болох ёстой. Бид яг "бэлгэвч" шиг ашиглуулж байна. Бэлгэвчийг нэг удаа хэрэглээд хаядаг. Тэгвэл ард түмнийг сонгуулийн 20 хоног хэрэглээд, сонгууль дуусангуут хаяж байна" гэлээ.