
Өчигдөр Нидерланд улсад харилцаа холбооны том доголдол гарсан тухай “ТAСС” агентлаг мэдээлжээ. 4G-ийн сүлжээ тасалдсаны улмаас яаралтай түргэн тусламж болон цагдаагийн дуудлагын утсанд ч холбогдох боломжгүй болсон байна. Тус үйлчилгээг дуудах өөр дугаарыг иргэдэд анхааруулан мэдээлжээ. Нидерландын Хууль зүй, аюулгүй байдлын сайд Фердинанд Грейпперхез "ийм зүйл дахин давтагдах ёсгүй" хэмээн мэдэгдсэн байна. Нидерландын харилцаа холбооны KPN компани тус доголдлыг арилгахаар ажиллаж байгаа аж.