
Өнөөдөр гадаа 22 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
6 дугаар сарын 26-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 177 дахь өдөр бөгөөд он дуусахад 188 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 22 хэмийн дулаан бол шөнөдөө 15 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 24, дөрвөн ногоон мэнгэтэй хөх морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2661.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.00, юань 387.30, вон 2.28 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Хөгжлийн бэХөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах эрх, тэгш хамруулах боловсрол, түгээмэл загварыг сурталчлах “tRY MONGOLIA 2019” нөлөөллийн аяны хаалтын ажиллагаа Сүхбаатарын талбайд 16.00 цагт болно.
- Галдан бошигт хааны мэндэлсний 375 жилийн ойд зориулсан “Галдан бошигт-375” эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Номын санд 13.00 цагт болно.
- МҮЭСТО-нд 10.00 цагт мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслол болно.
- 09.00-14.00 цагийн хооронд Хүний эрхийн дэд хороо, Эрүүдэн шүүлт ба Хүний эрх сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордны А танхимд болно.
- 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болно.
- Төсвийн тухай хууль, төрийн аудитын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордны Б танхим болно.
- 13.30 цагт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Германы элчин сайдтай Монгол-Германы Ашигт малтмалын технологийн сургуулийг өргөтгөх болон Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын менежментийг бэхжүүлэх, устах аюултай ургамал, амьтдын төрөл зүйлийг тогтворжуулах зэрэгт чиглэсэн 15 сая еврогийн төслийн гэрээг байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр хар тамхи, мансууруулах бодис болон хүний наймааны эсрэг олон улсын өдөр тохиож байна.
- Мөн Эрүү шүүлтийн хохирогчдын эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байгаа аж.
- 1993 оны энэ өдөр Америкийн дуучин Ariana Grande мэндэлжээ.
- 2004 онд Уlafur Ragnar Grнmsson Исланд Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдож байжээ.