
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос БСШУСЯ-ны гадна жагсаал зохион байгууллаа. Жагсагчид багш нарыг түрээсийн орон сууцанд хамрагдуулж, цалин нэмэгдүүлэхийг шаардав. Мөн өмнөх Засгийн газрын үед албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ч одоогийн Засгийн газар байгуулагдахад албан тушаалдаа эргээд томилогдсон БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг огцрохыг шаардлаа.
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар "Боловсролыг улс төрөөс ангид байлгах ёстой. Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан гэх эмэгтэй сэтгүүлч боловсролтой хүн. Тэрбээр төрийн албанд олон жил ажиллаагүй, шаардлага хангаагүй. Иймд энэ хүнийг огцрохыг шаардаж байна" гэлээ.