
Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор АНУ-ын Калифорнийн их сургуулийн дэргэдэх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.
Түүнд туслах хандивын аян цахим орчинд идэвхитэй өрнөсөөр байна. Тэгвэл уг хандивын аяныг зохион байгуулагчид хандивын аяны тайланг танилцууллаа.
#Pray4Dulguun аян хүрээнд цугласан мөнгөний тайлан:
- Хаан банкны дансанд - 448,797,399.82 төгрөг
- Хас банкны дансанд - 3,714,298 төгрөг
- Facebook fundraising - 119,304 ам.доллар /316,990,728 төгрөг/
- GoFundMe fundraising - 20,990 ам.доллар /55,770,430 төгрөг/
- Candy-ээр - 17,003,974 /17,003,974 төгрөг/
- Хандивын хайрцгаар - Тооллого явагдаж байгаа
- Lend.mn - Үнийн дүн хүлээж байгаа
- Mongol Chat - Үнийн дүн хүлээж байгаа
- Ard app - Үнийн дүн хүлээгдэж байгаа
Нийт цугласан мөнгөн дүнг нэгтгэвэл 843,276,829 төгрөг цуглажээ.



