
Өнөөдөр гадаа 16 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
6 дугаар сарын 27-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 178 дахь өдөр бөгөөд он дуусахад 187 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 16 хэмийн дулаан бол шөнөдөө 10 градус дулаан байх нь ээ. Ихэнх нутгаар бороо орно.
- Билгийн тооллын 25, гурван хөх мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нүд бүрэлзэн улцайх гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2661.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.00, юань 387.00, вон 2.27 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 11.00 цагт ӨМӨЗО-ны Тэргүүлэгч Бу Шяалиныг хүлээн авч уулзана.
- 14.00 цагт Blue Sky зочид буудлын 3 давхарын "Diamond" танхимд Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй шилдэг аж ахуй нэгжүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа болно.
- 08.30 цагт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такeши Касай, Эрүүл мэндийн Сайд, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч, бусад албаныхан Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллана.
- 14.00 цагт төрийн өмчит Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Авто тээврийн үндэсний төв, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл, МИАТ ТӨХК, Монгол шуудан ТӨХК, Хөдөө аж ахуйн бирж ТӨХК-ийн үйл ажиллагаанд хийгдсэн авлигын эрсдэлийн үнэлгээний дүнг танилцуулна.
- АТГ-ын Олон нийтийн төвд 11.00 цагаас “Төрийн албаны ёс зүй”, “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” ном танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдана.
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах Дэлхийн Монголчуудын бизнес хөрөнгө оруулалтын анхдугаар чуулга уузалтын талаар мэдээлэл хийнэ.
- 09.00 цагаас НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1989 оны энэ өдөр Английн жүжигчин Matthew Lewis мэндэлжээ. Үзэгчид түүнийг Харри поттер цувралын Невилийн дүрээр нь сайн мэдэх юм.
- 2010 онд Исландад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн хууль хэрэгжиж тус улсын Ерөнхий сайд Йоханна Сигурдардоттир дэлхийд анх удаа ижил хүйстэнтэйгээ албан ёсоор гэрлэжээ.
- 1981 онд Камбожийн үндсэн хууль батлагджээ.
- 1967 онд Англид анхны бэлэн мөнгөний автомат машин буюу АТМ гарчээ.
- 1615 онд анх удаа Европт цай импортоор орж иржээ.