
"Аэро Монголиа" ХХК-ийн Embraer 145 агаарын хөлөг Говь-Алтайн иргэдийн 20 жил хүлээсэн шөнийн нислэгийг үйлджээ.
Говь-Алтай аймаг дахь "Алтай" нисэх буудлын аэродром нь шөнийн гэрэл суултын системээ бүрэн ашиглалтад оруулжээ. Ингэснээр "В" "С" ангиллын агаарын хөлгийг цаг агаарын хүнд нөхцөлд болон шөнийн цагаар хүлээн авах боломжтой боллоо. Мөн шөнийн цагаар нислэг үйлддэг болсноор зорчигчдын тоог нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.