
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Дэлхийн монголчуудын бизнес, хөрөнгө оруулалтын анхдугаар уулзалт" 2019 оны долдугаар сарын 9-нд зохион байгуулагдана. Уулзалтын ерөнхий зохион байгуулагчаар Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо ажиллаж байна.
Чуулга уулзалтын зорилго нь төр, аж ахуй нэгж, иргэний нийгмийн байгууллага, хилийн чанад дахь монгол иргэд болон дэлхийн улс орнуудад амьдарч байгаа Монгол угсаатнуудын олон талт харилцааг өргөжүүлэн, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдэж байна.
Мөн Монгол Улсын төр засгийн хөгжлийн хөтөлбөрүүд дэх бодлого, шийдвэр болон тогтвортой хөгжлийн зорилтууд, ногоон эдийн засаг, санхүүгийн салбар, нийгмийн хариуцлагатай хамтын ажиллагаа зэрэг салбаруудад оруулж буй хөрөнгө оруулалтад зориулсан платфромоор хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг Монгол Улстай холбох юм.