
Өнөөдөр гадаа 16 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
6 дугаар сарын 28-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 179 дахь өдөр бөгөөд он дуусахад 186 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 16 хэмийн дулаан бол шөнөдөө 9 градус дулаан байх нь ээ. Ихэнх нутгаар бороо орно.
- Билгийн тооллын 26, хоёр хар мэнгэтэй улаан бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал үргэлжид ирэх гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2662.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.90, юань 387.30, вон 2.27 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 12.00 цагт ЦЕГ-ын ХМТ-ийн "Мэдээллийн танхим"-д Хэрэг бүртгэх албанаас НМХГ-тай хамтран зохион байгуулсан "Аюулгүй ажлын байр" арга хэмжээний хүрээнд барилгын компаниудын үйл ажиллагааг шалгаж, зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр зохион байгуулсан ажлын дүнг танилцуулна.
- Ирэх амралтын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул ОБЕГ-аас 11.00 цагт /Маршалын гүүр/ иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл өгнө.
- “Хааны эрэлд-2019” хаалт Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд 11.00 цагт болно.
- “Улаанбаатар эдийн засаг форум” “Блю Скай” зочид буудалд 09.00 цагаас эхэлнэ.
- Үндэсний мэдээллийн тѳвд 11.30 цагаас МАХН-ын дарга Н.Энхбаяр Үндсэн хуулийн ѳѳрчлѳлтийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Украин улсын Үндсэн хуулийн өдөр. 1996 онд Үндсэн хуулиа баталж байжээ.
- Түүнчлэн өнөөдөр Польш улсын 1956 оны Познаны хэргийг дурсах өдөр тохиож байгаа юм байна.
- 1997 онд Мэргэжлийн боксын Эвандер Холифилд Майк Тайсон хоёр нударгалдаж Тайсон Холифилдын чихийг тасдаж ялагдсан.
- 1948 оны энэ өдөр Зөвлөлт, Оросын кино найруулагч Сергей Бодров мэндэлж байжээ.
- Харин 1992 онд Зөвлөлтийн шатарчин Михаил Таль таалал төгсчээ.