
Өнөөдөр албан ёсны арга хэмжээний үеэр Германы канцлер Ангела Меркелийн бие дахин мууджээ. Түүний бие тус улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайертай уулзаж байх үеэр чичирч эхэлсэн тухай “Reuters” мэдээлсэн байна. Канцлерын бие төлөөлөгчийн мэдэгдсэнээр Меркелийн эрүүл мэнд аюул учруулах зүйл байхгүй бөгөөд Осакад болох “Их-20”-ийн уулзалтаар төлөвлөсөн арга хэмжээнүүд хуваарийн дагуу явагдах аж. Сүүлийн хоёр долоо хоногт канцлерийн бие ийнхүү хоёр дахь удаагаа ттавгүйрхэж байгаа аж. Энэ сарын 18-нд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг Берлинд хүлээж авах үеэр Ангела Меркелийн бие гэнэт энэ салгана чичирч эхэлсэн юм. Хожим тэрбээр үүнийгээ шингэн дутагдсантай холбож тайлбарласан билээ.