
Цагдаагийн байгууллагаас гуравдугаар ДЦС-д “Дулааны цахилгаан станцад тэсэрч дэлбэрэх бодис илэрсэн, дэлбэрэлт болсон үеийн үйл ажиллагаа” сэдэвт команд штабын үзүүлэх сургуулилалт зохион байгуулж байна.
Уг сургуулилалт нь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын томилгоот бүлгийн улсын онц чухал объектын хамгаалалтыг сайжруулах, алба хаагчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй аж.