
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажлын эхлэх цагийг 08:00 цаг болголоо.
Төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/217 тоот захирамж ийн хэрэгжиж эхэллээ. Иргэд, байгууллагуудын санал хүсэлтийг харгалзан, төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн нягтаршлыг сайжруулж, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ийнхүү захирамжилсан байна. Захирамжийг энэ оны 6-р сарын 17-ны өдрөөс 10-р сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд дагаж мөрдөх ажээ.
