
Өнөөдөр гадаа 21 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
7 дугаар сарын 01-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 182 дахь өдөр бөгөөд он дуусахад 183 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 21 хэмийн дулаан бол шөнөдөө 9 градус дулаан байх нь ээ. Бага зэргийн бороо орно.
- Билгийн тооллын 29, найман цагаан мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сүлд тэнэж одох гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2662.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.00, юань 388.00, вон 2.27 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00-17.00 цагт Шангрила зочид буудалд “Оролцоо шинийг санаачлагч болох нь: хамт олонд түшиглэн сэргээн засах/хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагын сайн жишээ” олон улсын семинар болно.
- “Урлагийн амьдрал” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн 17.00 цагаас “Монгол арт галерей”-н танхимд дэлгэн толилуулах гэж байна.
- Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын 10 хоногийг долдугаар сарын 01-нээс 10-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1997 онд 155 жил Их Британийн мэдэлд байсан Хонконг эргээд Хятадын бүрэлдэхүүн хэсэг болжээ.
- 1978 онд Австралийн Умард бүс нутаг өөртөө засах эрхтэй болжээ.
- 1969 онд Данид дэлхий анх удаа порно бүтээгдэхүүн зарахыг зөвшөөрчээ.
- 1911 онд Польшийн биохимич Казимир Функ эрүүлжүүлэх дэглэмийн үед хэрэглэх зарим химийн бэлдмэлүүдийн тухай илтгэлдээ “аминдэм” (витамин) гэдэг үгийг хэрэглэжээ.
- 1904 онд Сент-Луист III Олимпын наадам эхэлжээ.