
ЦУОШГ-аас долдугаар сарын цаг агаарын төлөв байдлын талаар мэдээлэл хийлээ.
ЦУОШГ-ын урьдчилсан төлөв байдлын хэлтсийн мэргэжилтэн Н.Хадбаатар "Энэ сарын нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр Монгол орны зарим хэсгээр бороо орох төлөвтэй байна. Энэ үеэр аадар бороо орж, үер бууж болзошгүй тул иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Мөн энэ сард ихэнх нутгаар халах төлөвтэй байна. Ялангуяа говийн нутгаар болон Туул, Орхон, Сэлэнгийн сав газраар 31-36 градус халах төлөвтэй байна" гэлээ.