
Он гарсаар 30 хүн усанд осолдож амь насаа алдсан бөгөөд үүний дөрөв нь хүүхэд, 26 нь том хүн байсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Цаг уурын байгууллагаас ирэх долоо хоногт усархаг, дуу цахилгаантай бороо орно хэмээн мэдэгдсэн. Иймд иргэдийг гол усны эрэг дагуу зугаалахгүй байх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.
Өнгөрсөн найман жилийн хугацаанд завьт этгүүлийнхэн 1800 гаруй удаагийн дуудлагаар 3500 иргэний амь насыг авран хамгаалжээ. Харин 06 дугаар сарын 10-наас хойш найман хүний амь аварсан байна. Алба хаагчид энэ сарын сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл моторт болон сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг ханган ажиллах юм байна.