
БОАЖЯ-наас "Хандлагаа өөрчилье" багц ажлыг хоёр дахь жилдээ санаачлан хэрэгжүүлж байна. Энэхүү ажлын гол зорилго нь иргэдийг наадмын арга хэмжээнд оролцохдоо хогоо ил задгай хаяхгүй байхыг уриалж буй аж.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Энэ ажлын хүрээнд олон компаниуд бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлсэн. Ард иргэд байгаль орчноо цэвэр байлгаснаар манай улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэнэ. Иймд нийт ард иргэдийг энэхүү аянд идэвхтэй оролцохыг уриалж байна" гэлээ. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Уриалгыг ямар үр дүнд хүрнэ гэж төлөвлөж байгаа вэ?
-Энэ уриалгыг сонссоноор ард иргэд маань байгальд хогоо хаяхгүй байхыг ухамсарлана. Өмнө жил энэхүү уриалга маань тодорхой үр дүнд хүрч чадсан учраас бид энэхүү ажлыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Өнгөрсөн жилд бидэнтэй 10 хүрэхгүй хувийн хэвшлийн байгууллага хамтран ажилласан бол энэ жил 20 гаруй байгууллага хамтран ажиллана. Мөн Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв бидэнтэй хоёр дахь жилдээ хамтран ажиллах гэж байна. Хогийг ангилан боловсруулахад БОАЖЯ-наас хувийн хэвшлийн компаниудад 250 гаруй сая төгрөгийг олгож байна. Үндэсний хөгжлийн газраас төр, хувийн хэвшлийн концессын шугамаар хог хаягдлын үйлдвэрийн гэрээг удахгүй үзэглэнэ. Ингэснээр цаашид манай улс хог боловсруулах үйлдвэртэй болно.
Үндэсний хөгжлийн газраас төр, хувийн хэвшлийн концессын шугамаар хог хаягдлын үйлдвэрийн гэрээг удахгүй үзэглэнэ. Ингэснээр цаашид манай улс хог боловсруулах үйлдвэртэй болно.
-Энэ жил наадмаар 10 мянган жуулчин манай улсад ирэх төлөвлөгөөтэй байгаа. Тэгвэл Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчийн суудал нийт жуулчдад хүрэлцэх үү?
-Аялал жуулчлалын холбооноос 3500 суудлыг жуулчдад олгохыг хүссэн. Гэвч Төв цэнгэлдэх хүрээлэн бол хагас төрийн мэдэлд байдаг. Хүсэлтээ ирүүлсэн жуулчин бүрт суудал өгвөл монголчууд өөрсдөө наадмаа үзэх боломжгүй болно. Иймд том хүрээлэнтэй болтлоо бид нөхцөл байдалтайгаа зохицох хэрэгтэй.
Том хүрээлэнтэй болтлоо бид нөхцөл байдалтайгаа зохицох хэрэгтэй.
Наадмын үеэр байгаль орчин ихээр бохирддог. Мөн зөв, соёлтой бие засах тал дээр ард иргэд ойлголт багатай. Энэ асуудал нь жуулчдын ирэх урсгалд сөргөөр нөлөөлж байна.
Монгол Улсын талаар таагүй мэдээлэл гарах бүрт ирэх жуулчдын тоо багасна. Ариун цэвэр, байгаль орчны хувьд дэвшилтэт зүйлүүд нэмэгдэж байна. Өмнөх жилүүдтэй харьцуулбал гадаах 00-ийн тоог нэмэгдүүлсэн. Гэхдээ хангалттай түвшинд одоохондоо хүрч чадаагүйг бид бүгд мэдэж байгаа.
Монгол Улсын талаар таагүй мэдээлэл гарах бүрт ирэх жуулчдын тоо багасна.
Хувийн хэвшлийн байгууллагууд жуулчдад хэд дахин өндөр үнэ санал болгодог нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд саад болж байна. Энэ тал дээр төрөөс хяналт тавих уу?
Аялал жуулчлалын компаниуд жуулчдад наадмын үзвэр болон бусад үзвэр, үйлчилгээг багцалсан хөтөлбөр санал болгодог. Хөтөлбөрийн үнийг нь тухайн жуулчин хүлээн зөвшөөрч байгаа учраас үнийн хувьд хэт өндөр хэмээн ярих нь зохисгүй.
Урт цагааны гудамжийг "Жуулчны гудамж" хэмээн нэрлэсэн байдаг нь зохистой юу?
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөн дээр тэр гудамжийн нэрийг өөрчлөх санал оруулсан байгаа. Ганданг жуулчдад зориулсан аялал жуулчлалын бүс болгоно. Улаанбаатар хотыг олон улсын хурал зохион байгуулагддаг соёл, аялал жуулчлалын төв болгоно гэсэн бодлого хэвээрээ байна.
Ганданг жуулчдад зориулсан аялал жуулчлалын бүс болгоно.