
Өнөөдөр гадаа 23 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
7 дугаар сарын 04-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 184 дахь өдөр бөгөөд он дуусахад 181 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 23 хэмийн дулаан бол шөнөдөө 16 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 2, таван шар мэнгэтэй хар бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2662.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.00, юань 386.50, вон 2.26 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт Эрүүл мэндийн яамны “А” танхимд Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдийн зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлсөн, хичнээн төрлийн эмэнд хөнгөлөлт үзүүлж байгаа талаар албаны хүмүүс мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас “Далай ээж” олон улсын эко соёлын аяны талаар мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас МЗХ-г шинэчлэх хөдөлгөөнөөс тус холбооны өнөөгийн нөхцөл байдлын талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Үндэсний мэдээллийн тѳвд 11.30 цагаас иргэн Т.Энхсайхан Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон түүний хүү Гадаад харилцааны яамны газрын дарга Н.Анхбаяр нарын талаарх ноцтой баримтуудыг олон нийтэд танилцуулах хэвлэлийн бага хурал зарлалаа.
- 09.00 цагаас Нийслэлийн Байгаль орчны газраас БОАЖЯ, ЦУНБХТ-тэй хамтран "Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй автомашин угаалгын газруудын төлөөлөлтэй ус хэмнэлт, дахин ашиглалт, саарал усны стандартыг танилцуулах уулзалт, семинарыг зохион байгуулна.
- 09.00 цагт НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдана.
- НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд 09.00 цагаас эхэлнэ.
- Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн хэлэлцэгдсэн боловч хэн, хаанаас оруулсан нь мэдэгдэхгүй жирийн хөдөлмөрчдөд халгаатай зүйл, заалт орж ирэх магадлалтай болсон талаар МҮЭ-ийн холбооноос 12.00 цагт хэвлэлийн бага хурал зарлаж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1776 онд Америкийн удирдагч Жорж Вашингтон Тусгаар тогтнолын бичиг баримтад гарын үсэг зурсан байна. Үүнээс хойш АНУ-ын тусгаар тогтнолын өдөр хэмээн тэмдэглэдэг болжээ.
- 1829 онд Англид нийтийн тээврийн үйлчилгээнд анх удаа Автобус үйлчилж эхэлсэн байна.
- 1848 онд Карл Маркс болон Фридрих Энгельс нар Коммунист Манифестогоо хэвлүүлж байжээ.
- 1884 онд Францын ард түмэн Америкийн ард түмэнд Эрх чөлөөний хөшөөг бэлэглэсэн байна.
- 1906 онд Их Британи, Франц болон Итали улсууд нь албан ёсоор Эфиопийн Бүгд Найрамдах Улсыг хүлээн зөвшөөрсөн байна.
- 1946 онд Филипины арлууд энэ өдөр АНУ-аас тусгаар тогтнолоо олж авсан байна.