
Монгол Улсын баатар, ахмад дайчин, хурандаа П.Шагдарсүрэн 101 насандаа таалал төгслөө.
Пунцагийн Шагдарсүрэн нь 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин юм. Мөн БНМАУ-ын нэрт дипломат төлөөлөгч байсан бөгөөд 1958-1963 оныг хүртэл Гадаад хэргийн сайдаар ажиллаж байв. Тэрбээр дипломат албанд ажиллах хугацаандаа Энэтхэг, БНАСАУ, Унгар, Польш, ХБНГУ, Афганистан, Ардчилсан Герман, БНХАУ-д зэрэг улс орнуудад Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдын албыг хашжээ.

