
Энэ онд Яармагийн гүүрнээс Нисэхийн аюулгүйн тойрог хүртэлх замын хойд талаар 1,278 ширхэг, урд талаар 1,080 ширхэг нарс модыг тарьсан бөгөөд ногоон лэд гэрлээр мөн гэрэлтүүлжээ.
Энэхүү ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Аудит дотоод хяналтын хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаагаар ахлуулсан “Инженерийн хангамжийн болон тохижилт, ногоон байгууламжийн ажлыг дүгнэлтээр хүлээж авах комисс” ажиллан хүлээж авлаа. Ингэснээр Нийслэлд гэрлэн чимэглэл бүхий гудамж нэгээр нэмэгдэж байгаа юм.
"Новел Нетворк" ХХК энэхүү ажлын гүйцэтгэсэн бөгөөд цаашид ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллах аж.