
Өнөөдөр гадаа 24 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
7 дугаар сарын 05-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 185 дахь өдөр бөгөөд он дуусахад 180 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 24 хэмийн дулаан бол шөнөдөө 11 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 3, дөрвөн ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болох гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2662.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.70, юань 387.20, вон 2.26 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Хамгийн орчин үеийн барилга, байгууламж, тоног төхөөрөмж бүхий "Үндэсний оношилгоо эмчилгээний төв"-ийг ашиглалтад хүлээн авах ёслолын үйл ажиллагаа 11.30 цагт Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хашаанд ҮОЭТ-ийн байранд эхэлнэ.
- 11.00 цагт Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын 9 давхрын хурлын танхимд 6 аяны эхний хагас жилийн ажлыг дүгнэх арга хэмжээ болно.
- Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын Солонгосын Засгийн газартай Үндэсний төв архивыг өв баримт хадгалах, сэлбэх, сэргээх, цахимд шилжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах 19 сая ам.долларын төслийн гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ 09.00 цагт Сангийн яаманд болно.
- Шинэ нисэх буудалны хурдны замын нээлт болно.
- Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Баян-Өлгий аймаг тойрсон зарим ноцтой асуудлаар "Улсаа аврах үндэсний хөдөлгөөн" ба "Тэргүүн уулын төлөө" ТББ-аас мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Алжир улсын Тусгаар тогтносон өдөр.
- Мөн өнөөдөр Армен улсын Үндсэн хуулийн өдөр тохиож байгаа юм байна.
- 1989 оны энэ өдөр Америкийн дуучин, гитарчин, ая зохиогч Joseph King мэндэлжээ.
- 2012 онд Европын хамгийн өндөр барилга болох Лондонгийн 310 метр өндөр "The Shard" нээгджээ.
- 2006 онд Хойд Солонгос дөрөв дэх богино хугацааны пуужингаа туршжээ.
- 2004 онд Индонезийн ерөнхийлөгчийн анхны сонгууль явагджээ.