
“Амжилтыг дахин тодорхойлъё" сэдвийн дор олон улсын эмэгтэйчүүдийн 29 дэх Дээд чуулган Щвейцар улсын Базил хотноо эхэллээ. Дэлхийн 70 гаруй орноос төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн мянга орчим эмэгтэйчүүд цуглаад байгаа биотехнологи, аялал жуулчлал, санхүүгийн бизнесийн төв болсон Щвейцарит 3 өдрийн турш чуулж, олон сонирхолтой илтгэл, туршлага, ярилцлага өрнүүлж, ижил тэнцүү хөлс, манлайллын зорилго, гэрт-ажилд аль алинд амжилт гаргах нь зэрэг дэд сэдвүүдээр туршлага солилцож, шинэ тодорхойлолт, шинэ арга замыг бий болгох юм.
Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо энэ чуулганд 5 дахь удаа зургаан төлөөлөгчийн хамт оролцож байна.