Хөшөгийн хөндий дэх Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын анхны шалгалтын нислэгийг "МИАТ" ТӨХК хийж гүйцэтгэлээ.
МИАТ ТӨХК-ийн В737-800 агаарын хөлгийн дарга Б.Амарсанаа:Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын менежментийн нээлтийн ёслолын арга хэмжээнд МИАТ ТӨХК-ийн ОМ081 аяллын нислэгийг В737-800 агаарын хөлгөөр амжилттай гүйцэтгэлээ.
Нислэг үргэлжлэх хугацаанд нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг бүрэн хангаж Хөшгийн хөндий дэх “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд амжилттай хүрэлцэн ирлээ хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд рапорт өглөө.