
Өнөөдөр гадаа 27 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
7 дугаар сарын 08-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 189 дахь өдөр бөгөөд он дуусахад 176 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 27 хэмийн дулаан бол шөнөдөө 13 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 6, нэг цагаан мэнгэтэй улаан морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс сайжрах гэнэ. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2661.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.70, юань 386.80, вон 2.26 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд НЗДТГ болон "Toyota Sales Mongolia" компаниас хэвлэлийн хурал хийнэ. Тоёота компаниас НЗДТГ-т хурдан морь унаач хүүхдийн 150 ширхэг хамгаалах хувцас, хэрэгсэл гардуулж өгнө.
- ТАН эвслээс ҮАБЗ-д хандан шаардлага хүргүүлж байгаа талаар 10.30 цагт "Зууны мэдээ" мэдээллийн тѳвд хэвлэлийн бага хурал хийнэ.
- 11.30 цагт Нийслэлийн цагдаагийн газрын хурлын танхимд /НЦГ-ын 3-н давхарт/ ЦЕГ, ЗГ-ын ХМА-наас Үндэсний их баяр наадмын хэв журмын хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалт, Торгоны зам авто ралли тай холбоотой хаагдах замуудын талаар болон сэтгүүлчдэд баяр наадмаар ажиллах мандатын талаар мэдээлэл өгнө.
- 11.00 цагт Эрүүл мэндийн яамны "А" танхимд Баяр наадмын үeэр Эрүүл мэндийн байгууллагууд, эмнэлгүүд ямар зохион байгуулалттай ажиллах талаар мэдээлэл хийнэ.
- 11.00 цагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 109 тоот танхимд Монголын морин спорт уяачдын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Даатгалын компаниудын төлөөлөл Уралдаанч хүүхдийн аюулгүй байдал болон даатгалын асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.
- 12.00 Novotel зочид буудалд "Эх орны төлөө" цуврал төслийн 1-р төслийн талаар мэдээлнэ.
- Үндэсний мэдээллийн тѳвд 11.00 цагаас Монгол, Солонгосын дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг угтан 11-ний үдэш Сүхбаатарын талбайд болох шоу тоглолтын үеэр зохион байгуулах гэрэлт дроны үзүүлбэр, 13-нд Сөүлийн гудамжинд болох хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан тоглолтын талаар хэвлэлийн бага хурал болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- МЭӨ 52 оны энэ өдөр Парис хотыг үндэслэн байгуулжээ.
- 1889 оны энэ өдөр “The Wall Street Journal” сонины анхны дугаар гарчээ.
- 1990 оны энэ өдөр Ромд болсон хөлбөмбөгийн ДАШТ-ний шувтаргын тоглолтод Германы шигшээ Аргентины шигшээг 1:0 харьцаатай хожиж дэлхийн аварга болжээ.
- 1997 оны энэ өдөр ОХУ-д иргэнийг үнэмлэхийг 14 нас хүрээд авах хууль гарчээ.
- 2009 оны энэ өдөр Италийн Л’ Аквильд “Их 8”-ийн дээд хэмжээний уулзалт болжээ.