
Энэ сарын 11-13-ны хооронд Mongolia-Drone Lighting Show “Fly 2019” соёлын үйл ажиллагаа болох гэж байна.
Бүгд найрамдах Солонгос Улс Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жил, Сөүл-Улаанбаатар хотууд ах дүүгийн харилцаатай болсны 25-н жилийн ойг угтан явуулж буй арга хэмжээ болохыг Улаанбаатар хотын соёл урлагийн газар болон Сөүл хотын захиргаанаас ирсэн төлөөлөгчид мэдээллээ.
Энэ арга хэмжээнд Сөүл хотын иргэдийн төлөөлөгчийн хурлын Соёл урлаг, спорт, аялал жуулчлалын газрын дарга Ким Чон Воноор ахлуулсан дөрвөн төлөөлөгч оролцох ажээ.
Дээрх үйл ажиллагаа пүрэв гаригын 20:00 цагт Сүхбаатарын талбайд эхэлнэ. Мөн гэрэлт дроны шоуны үеэр Сөүлийн гудамжинд Солонгос- Монголын хамтлаг дуучдын тоглолт болох ба хүрэлцэн ирсэн нийт үзэгчдэд гарын бэлэгтэй байх нь. Солонгос улсаас ирсэн нийт зочид Үндэсний баяр наадмыг үзэж сонирхох ба энэ нь хоёр улсын хооронд болж буй томоохон соёлын арга хэмжээ юм. Гэдгийг наадам зохион байгуулагчид онцлон тэмдэглэж байлаа.