
Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлээд байна.
Төслийн хүрээнд нийлүүлэгдэх 3.0 сая евро буюу 9 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах зориулалтын гурван төрлийн 15 ширхэг автомашиныг хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 09-ний өдрийн 15.00 цагт ОБЕГ-т болох юм байна.