
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 13 настай хүүхэд моринд чирэгдэн нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 7-ны өдөр гарсан юм.
Тодруулбал, тухайн сумын эмнэлэгт бага насны хүүхэд биедээ ил харагдах шархтай сорвитой хүргэгджээ. Хүү эмнэлэгт ирэхдээ амьсгал хураасан байсан бөгөөд эмнэлгийн байгууллагаас цагдаагийн байгууллагад шууд мэдэгдсэн байна.
Хүү моринд чирэгдэж хоёр бугалаганы ар, нүүр хацар орчим зулгаралттай, баруун нүд хөхөрч хавдсан байжээ. Тиймээс Хэнтий аймаг дахь цагдаагийн газарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад эхэлжээ.