
Өнөөдөр гадаа 31 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
7 дугаар сарын 10-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 191 дахь өдөр бөгөөд он дуусахад 178 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 31 хэмийн дулаан бол шөнөдөө 16 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 8, найман цагаан мэнгэтэй шар бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас уртсах гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2662.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.50, юань 387.00, вон 2.25 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- "Дээлтэй Монгол" наадам эхэлнэ.
- Санхүүгийн зөрчил гаргасан төрийн албан тушаалтанд ногдох шийтгэлийн арга хэмжээг Зөрчлийн тухай хуулиас хассан нь тэгш бус байдлыг бий болгосон, иргэдийг ялгаварлан гадуурхсан гэсэн үндэслэлээр Цэцэд гомдол гаргасан Татварын мэргэшсэн зөвлөх Н.Түмэнбаярын өргөдлийг Үндсэн хуулийн цэц буцаасан байна. Иргэн Н.Түмэнбаяр 09.00 цагт Үндсэн хуулийн цэцийн гадна ганц хүний эсэргүүцэл үзүүлнэ.
- Түүх судлаач Халтарын МӨНХБАЯРЫН бичсэн "МОНГОЛ БАЯР НААДАМ ТҮҮХЭН ТОВЧОО" номын нээлт МУИС-ийн Төв байрын Дугуй танхимд 14:00 цагаас эхэлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1856 оны энэ өдөр Серби-Америкийн физикч, инженер Никола Тесла мэндэлж байжээ.
- 1983 оны энэ өдөр БНСУ-ын алдарт Super junior хамтлагчийн дуучин, жүжигчин Хичүл мэндэлжээ.
- 2000 онд Сансарын хөлөг, онгоц үйлдвэрлэлийн томоохон төлөөлөгч EADS үүсчээ.
- 2005 онд АНУ-ын Флорида мужид "Деннис" хэмээх хүчтэй хар салхи дэгдэж, хэдэн тэрбум ам.долларын хохирол үүсгэж байжээ.
- 2011 онд ОХУ-ын "Bulgaria" усан онгоц далайд осолдож, дотор нь сууж явсан 122 хүн нас баржээ.