
Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хязаалан насны морины уралдаан гараа руу гарчээ.
Тодруулбал, энэ жил 100 гаруй хурдан хязаалан гарааны зурхай руу хөдөлжээ. Хурдан морьдыг цагдаа, ОБЕГ, хэвлэл мэдээллийн байгууллагууд, эмнэлэгийн гэх мэт нийт 28 машин даган явжээ. Уралдааны морьд барианы зурхайд 11.00 цагийн орчимд орж ирэх юм. Мөн араас нь шүдлэн насны хурдан морьдын уралдаантай.