
Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд 260 гаруй үрээ шандас хурдаа сорилоо.
Үүнээс:
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Дорждалайн Даяндэмидын Хонгор хязаалан түрүүлж,
- Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уяач Д.Мөнхбатын хээр үрээ аман хүзүү,
- Баянхонгор аймгийн Буу цагаан сумын Уяач Галсангийн Болдбаатарын Хүрэн хязаалан гуравт,
- Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн Т.Цогбадрахын цавьдар айргийн дөрөвт,
- Төв аймгийн Баян сумын уугуул Х.Нямжавын хээр айргийн тавд тус тус хурдаллаа