
Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Улаанбаатарт 11-нд 30-32 хэм хүрч халах бол 12-нд үдээс хойш дуу, цахилгаантай түр зуурын бороо орно. 13-15 өдөр борооших төлөвтэй байна. Харин нутгийн баруун хэсгээр үргэлжлэн бороо орох бол төв болон зүүн зүгийн нутгаар 30 хэм гарч халах төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.