
“Bazaar” сэтгүүл наймдугаар сарынхаа дугаарт талбайн теннисчин Serena Williams-ыг онцолжээ. Тэрбээр "Би жаахан охин байхаасаа л өөрийнхөө үзэл бодол, зүрх сэтгэлийнхээ дууг сонсох хэрэгтэйг ойлгосон... Энэ бол шударга бус явдалтай тэмцэх байлаа. Би энэ тэмцлээ хэзээ ч зогсоохгүй” гэжээ.
“Bazaar”-ын ирэх наймдугаар сарын дугаар дахь ярилцлагадаа Serena Williams шударга бусын эсрэг тэмцэлд дуу хоолойгоо өргөхдөө яагаад харамсдаггүй тухайгаа болон өнгөрсөн жилийн АНУ-ын нээлттэй тэмцээний тухай ч дурджээ.