
УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Ц.Элбэгдорж Монгол улсын хилээр гараад зугтчихлаа. Эрэн сурвалжлах хэрэгтэй" хэмээн мэдэгдэж байсан нь саяхан. Тэгвэл түүний хариу гэлтэй ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твитер хуудсаараа дамжуулан наадмын мэндчилгээ хүргэжээ. Тэрбээр цээж нүцгэн зургаа байршуулаад "Бороонд зогсож байхад туслах зураг дарчихаж. Сайхан наадаарай” хэмээжээ.
