
Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Наадмын өдрүүдэд уралдааны зам тоос багатай, чийгшилттэй байв.
Зургаан насны морьдын уралдааны үеэр 30 хүүхэд мориноосоо унажээ. Морьноос унасан хүүхдүүд хүнд бэртэл гэмтэл аваагүй гэдгийг Гэр бүл хүүхэд залуучуудын газраас мэдээллээ.