
Өнөөдөр гадаа 29 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
7 дугаар сарын 16-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 197 дахь өдөр бөгөөд он дуусахад 168 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 29 хэмийн дулаан бол шөнөдөө 17 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 15, хоёр хар мэнгэтэй хөх бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2663.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.50, юань 386.80, вон 2.25 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 12.00 цагт ММСУХ-ноос “Шигшмэл хурдан морьдын “Их хурд 8”, Монгол туургатны морьтны өв соёлын наадам”-ыг зохион байгуулах тухай хэвлэлийн бага хурал зарлалаа.
- MN-Мэдээллийн төвд 11.00 Жюү жицүгийн Азийн АШТ-ий талаар мэдээлэл хийнэ.
- Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улаанбаатар Ротари клуб, Австралийн Central Blue Mountains Rotary club хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт тусгасан “Гэр бүлийн зөрчил шийдвэрлэх үйлчилгээний чадавхи бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыгУлаанбаатар хотод зохион байгуулж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Гондураст Инженерчүүдийн баяр тохиож буй.
- 1486 оны энэ өдөр Италийн зураач Андреа дел Сарто мэндэлжээ.
- 1936 оны энэ өдөр Aмерикийн жүжигчин Фиби Кэйтс мэндэлжээ.
- 1967 оны энэ өдөр АНУ-ын жүжигчин, хошин шогч Вилл Феррелл мэндэлжээ.
- 1965 онд Франц, Италийг холбосон "Mont Blanc" нүхэн гарц нээгджээ.