
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 125 дугаар тушаалд өөрчлөлт оруулжээ. Энэхүү өөрчлөлт бүхий 233 дугаар тушаалд Улаанбаатар-Хөвсгөл-Булган-Орхон аймгийн чиглэлийн хот хоорондын зорчигч тээврийн авто замыг барилгын ажил, цаг агаарын нөхцөлд байдалтай уялдуулан зохицуулахаар болж байна. Өөрөөр хэлбэл, бороо, цас орж цаг агаарын байдал хүндэрч Улаанбаатар-Лүн-Дашинчилэн-Булган-Хөвсгөл-Орхон чиглэлийн авто замаар зорчих боломжгүй нөхцөлд тус аймгууд руу зорчих авто тээврийн хэрэгслэлийг Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн түр замаар зорчуулна. Хэрэв хуурайшилттай бол Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн түр замаар зорчуулахгүй аж.
Харин Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлийн хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замаар зорчихоор зохицуулжээ. Энэхүү тушаал ирэх 11 сарын 01 өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ.
