
Өнөөдөр гадаа 30 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
7 дугаар сарын 17-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 198 дахь өдөр бөгөөд он дуусахад 167 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 30 хэмийн дулаан бол шөнөдөө 17 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 16, нэг цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2663.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.30, юань 387.60, вон 2.24 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас Монголын бартаат замын авто спортын холбооноос энэ сарын 21-26-нд зохион байгуулагдах олон улсын бартаат замын авто спортын “RFC Mongolia 2019” уралдааны талаар мэдээлэл хийнэ.
- 12.30 цагаас ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэдээллийн танхимд “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2019” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Яараад яахав дээ” аяны явцын үр дүн, Үндэсний их баяр наадмын үеийн хэв журмын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
- ТЦА-ны хурлын зааланд 11.00 цагаас албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэх "Бид мартахгүй" өдөрлөг зохион байгуулагдана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Дэлхийн "Emoji" өдөр тохиож байгаа гэнэ.
- Мөн Олон улсын шударга ёсны өдөр тохиож байгаа аж.
- 1992 оны энэ өдөр АНУ-ын алдарт жүжигчин Billie Lourd мэндэлжээ.
- 1986 оны энэ өдөр Америкийн бөх Lacey Von Erich мэндэлжээ.
- 2015 онд Иракийн Диала мужид нэгэн амиа хорлогч бөмбөг дэлбэлснээс болж 120 гаруй хүн амиа алдаж, 130 орчим хүн шархаджээ.
- 1955 онд Disneyland Калифорниад нээгджээ.