
Энэтхэг улсад борооны улирал эхэлснээс хойш гурван сая хүн гэр орноосоо дайжжээ. Тэдгээр хүмүүс хойд болон өмнөд зүгт нүүн суурьшиж байгаагаас Бихартад хоёр сая орчим иргэн нүүж очжээ. ВВС агентлагийн мэдээлснээр 1.7 сая хүний орон гэр усанд автсан байна.
Мөн хүчтэй хар салхи болон үерийн гамшгаас болж 130 хүн амиа алдаж, 30 хүн ор сураггүй алга болсон урдчилсан мэдээ гарчээ.
Ташрамд дурдахад, Бангладешт ойрын өдрүүдэд цаг агаар улам дордоно хэмээн албаны хүмүүс анхааруулсаар байгаа аж.