
Өмнөговь аймгийн малчин О, Б нар малаа худагт усалсны дараа 20 гаруй бог гэнэт үхсэн гэсэн мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Тус аймгийн Мал эмнэлгийн газар хорогдсон малаас дээж авч шинжилгээнд явуулсан аж. Үүнээс гадна 16-ны өдөр хоёр ишиг үхсэн бөгөөд дээж авч сэг зэмийг устгалд оруулжээ.
Мал эмнэлгийн урьдчилсан дүгнэлтээр дээрх мал хортой ургамал идсэн байж магадгүй гэж үзэж буй гэнэ. 72 цагийн дараа шинжилгээний хариу гарна гэж холбогдох байгууллагуудаас мэдээлжээ.