
Зоонозын өвчин судлалын үндэсний төв ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын Тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран хил дагуух зоонозын халдвар, тарваган тахал өвчний байгалийн голомтын тандалт судалгааны ажлыг эхлүүллээ. Энэхүү ажлыг 2019 онд Увс аймагт хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа нь энэ юм. Үйл ажиллагааг эхлүүлэхийн өмнө хоёр улсын төлөөлөгчид өмнөх хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцлээ.

Мөн энэ үеэр Эрхүү хотод тохиолдсон үерийн гамшгийн дараах сэргээн босголтод зориулж төвийн болон орон нутгийн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ажилчдын хандивыг гардуулан өгч, эмгэнэл илэрхийллээ.