
Нийгмийн сүлжээ болон хувийн чатаар ирж байгаа дуут мессеж мэдээлэл нь худал, ташаа мэдээлэл болохыг Эрүүл мэндийн яам мэдэгдлээ. 2020 оны 2 дугаар сарын 12-ний байдлаар Шинэ коронавирусийн/СOVID-19/ халдвар манай улсад бүртгэгдээгүй байна.
Мөн зохион байгуулалтайгаар худал ташаа мэдээлэл тарааж, нийгмийг айдаст автуулах, эмх замбараагүй байдал бий болгохыг хүсч буй нийгмийн сүлжээний хэрэглэгчийг хуулийн байгууллагад хандан шалгуулж, хариуцлага тооцно гэж тус яамнаас анхаарууллаа.
Коронавирустэй холбоотой албан ёсны мэдээллийг өдөр бүр Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагт өгч байна.