
Зэвсэгт хүчний 123 дугаар ангид байлдагч Б-г түрүүч Б нь харуулын цэгт сонор сэрэмж алдсан гэх үндэслэлээр биед нь халдаж гэмтэл учруулсан хэрэг гарчээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр "Ховд аймгийн цагдаагийн газраас иргэний гомдол, өргөдлийг авсан даруй хойшлуулшгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Байлдагч Б-г харуулын цэгт сонор сэрэмж алдсан гэх үндэслэлээр түрүүч Б нь биед нь халдсан байсан. Тавдугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн гуравдугаар зүйлийн нэгт тусгаснаас Эрүүгийн хэргийг нээх саналыг аймгийн прокурорын газар хүргүүлсэн байгаа” гэлээ.