
Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд түүнийг 4 жил 6 сар хорих ялаар шийтгэсэн. Учир нь Түүнийг Тавантолгой хөрөнгө оруулалтын гэрээг хөрөнгө оруулагч нартай байгуулахдаа эрх мэдлээ мэдлээ урвуулан ашигласан, бусдад давуу байдал олгосон гэм буруутайд тооцсон юм.
Тэгвэл Монгол Улсын баатар Э.Бат-Үүл тавдугаар сарын 21-ны өдрийн 11:00 цагт Сүхбаатарын талбайд “М.Энхсайханаа дарангуйлагчид өгөхгүй!” сэдэвт цуглаан зохион байгуулахаар болсноо өөрийн цахим хуудаснаа бичжээ.
5-р сарын 21-ны өдрийн 11 цагт Сүхбаатарын талбайд “М.Энхсайханаа дарангуйлагчид өгөхгүй!” сэдэвт цуглаантай. Дарангуйллыг эсэргүүцэх зоригтой монгол хүн бүрийг урьж бна!
Ардчиллын хүлэг баатрууд-партизануудаа урьж бна!
“Гэр хороолол” хөдөлгөөний тэргүүн Э.Бат-Үүл