
Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.
Тэрбээр, "ОХУ-аас тавдугаар сарын 14-нд ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37 иргэнээс коронавирус илэрлээ. Энэ хүмүүсийг ХӨСҮТ рүү авчирч байна. Ийнхүү манай улсад нийт халдвар авсан хүний тоо 135 боллоо.
ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 78 хүний 17 нь хүндэвтэр, 39 хүн дунд зэрэг, 22 хүн хөнгөн байна" гэлээ.